Мэдээ
2017 / 02 / 01

QR кодоор төлбөрөө төлдөг боллоо

 

QR кодоор төлбөрөө төлдөг боллоо

Монгол улсын тэргүүлэгч банк ХААН Банк нь ‘QPay үйлчилгээ’–г зах зээлд анхлан нэвтрүүллээ. Ингэснээр харилцагч та өөрийн дансанд QR код бүхий нэхэмжлэх үүсгэж бусдаас төлбөр хураалт хийх, QR кодоор хэрэглээний төлбөр болон бусад төлбөрөө төлөх боломжтой болсныг дуулгаж байна. 

Яагаад QR кодоор төлөх вэ?

 Дансны дугаар шаардлагагүй;

 Ердөө 3 алхамаар төлнө;

 НӨАТ-ын системд автоматаар бүртгэгдэнэ;

 

Ямар төрлийн төлбөрүүд төлөх вэ?  

Та бүхэн ‘QPay үйлчилгээ’-г ашиглан QR кодоор СКАЙтелийн нэгж, дата худалдан авах, автомашины торгууль төлөх, өөрийн дансанд QR код бүхий нэхэмжлэх үүсгэж бусдаас төлбөр хураалт хийх боломжтой. Цаашид энэхүү үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрүүд болон бусад төрлийн төлбөр төлдөг болгохоор ажиллаж байна.  

Хэрхэн ‘QPay үйлчилгээ’-ний хэрэглэгч болох вэ? 

Та ХААН Банкны Интернет банкны хэрэглэгч бол ‘Khan Bank’ ухаалаг аппликейшнаа ‘Update’ хийснээр ‘Qpay үйлчилгээ’-г шууд ашиглах боломжтой. Андройд хувилбар Playstore-д 2017 оны 01-р сарын  27-нд тавигдсан бөгөөд IOS хувилбар 2017 оны 01-р сарын 30-аас 2017 оны 02-р сарын 03-ны хооронд Applestore-д тавигдах юм.

Хэрэв та интернэт банкны хэрэглэгч биш бол ХААН Банкны өөрт ойр салбарт нэг л удаа ирж хүсэлтийн маягт бөглөн интернэт банкны хэрэглэгч болоорой. 

"QPay үйлчилгээ"-г ашиглах заавартай ЭНД дарж танилцана уу.


Бусад мэдээ