Мэдээ
2017 / 02 / 16

ХААН Банкны картаараа автобусанд зорчоорой

ХААН Банк иргэд, харилцагчиддаа зориулан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой  төлбөрийн болон нийтийн тээврийн хосолсон картыг Монгол Улсад анхлан гаргаж, үйлчилгээнд нэвтрүүллээ.   

Нийтийн тээврээр зорчигч иргэддээ зориулан гаргаж буй энэхүү картаар  автобусанд үйлчлүүлэхээс  гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны картаар авдаг бүхий л үйлчилгээг давхар авах боломжтой. Энэхүү картыг зах зээлд нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй  банкны салбарт томоохон шинэчлэл болж болж байна.    

Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН Банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой бөгөөд шинээр данс нээлгэж, картандаа холбуулах ч боломжтой юм. 

City Pass карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учраас та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан  үедээ ХААН Банкны  Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. 

Та автобусанд зорчих боломжтой төлбөрийн карт захиалахыг хүсвэл өөрт ойр байрлах ХААН банкны салбарт хандаарай. Шинэлэг, дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах их хотын иргэн та хамгийн хялбар, хамгийн хурдан бас хосолсон картаа ашиглаж амьдралдаа  их, банкинд бага цаг зарцуулаарай. 


Бусад мэдээ