Мэдээ
2017 / 03 / 17

ХБНГУ-ын Засгийн Газрын болон бизнесийн төлөөлөл ХААН Банкинд айлчилж, бизнес уулзалт хийлээ

ХБНГУ-ын эдийн засаг, хамтын ажиллагаа хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ноён Ханс- Иоахим Фухтел тэргүүтэй Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөллүүд 2017 оны 03-р сарын 16-ны өдөр ХААН Банкинд айлчилж, бизнес уулзалт хийлээ.  ХААН Банкнаас Гүйцэтгэх захирал Жон Белл тэргүүтэй захирлууд оролцож, төлөөлөгчдөд банкаа танилцуулан, саналаа солилцлоо.  

 

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь 2012 оноос хойш ХБНГУ-ын Хөгжлийн Банк /DEG/-тай жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор 12 сая ам.долларын урт хугацаат зээл, 12 сая ам.долларын хоёрдогч өглөгийн санхүүжилт авч харилцагчдынхаа бизнесийг дэмжиж, банкныхаа санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж ирсэн олон жилийн хамтын ажиллагаатай юм. 

DEG нь Германы Хөгжлийн банк /KfW/-ны охин компани бөгөөд хөгжиж буй орнуудын аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зарчмаар тухайн орны эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит нөлөө үзүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах үндсэн чиглэлтэй ажилладаг нэр хүнд бүхий  томоохон байгууллага юм. 

Түүнчлэн ХААН Банк нь ХБНГУ-ын Deutsche Bank, Commerzbank болон BHF банкуудтай гадаад төлбөр тооцоо болон худалдааны санхүүжилтын хэрэгслээр хамтран ажиллаж харилцагчдынхаа гадаад худалдааны бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн уян хатан, ил тод, өрсөлдөхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийг санал болгон ажиллаж байна. 


Бусад мэдээ