Мэдээ
2017 / 03 / 17

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

ХААН Банк нь 2017 оны 03-р сарын 19-ний  Ням гарагт шилжих шөнийн  03:00-05:00 цагийн хооронд картын системд засвар үйлчилгээ хийх тул энэ хугацаанд ХААН Банкны бүх төрлийн карт, АТМ, Картаар үйлчлэгч байгууллага /КҮБ/-ын ПОС машин ажиллахгүй болохыг урьдчилан мэдээлж байна.   

Харилцагч та бүхэн энэ хугацаанд Интернэт банк, Ухаалаг банк, Мобайл банк гэх мэт бүх төрлийн цахим банкны үйлчилгээг ашиглаж хувийн санхүүгийн хэрэгцээгээ урьдчилан төлөвлөж зохицуулахыг хүсэж байна.    

Картын системд хийгдэх засвар үйлчилгээ төлөвлөсөн цагаас илүү хугацаанд үргэлжлэх бол бид тухайн цагт эргэн мэдэгдэх болно. ХААН Банк нь картын системд засвар үйлчилгээ хийснээр харилцагчдад хүрэх үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрэхийн зэрэгцээ үйл ажиллагааны цар хүрээ улам бүр тэлэх юм. Та бүхнийг бидний төлөвлөгөөт ажлыг ойлгон хамтран ажиллахыг хүсье.     

Харилцагч танд чирэгдэл учруулсанд уучлал хүсье.

2017 оны 03-р сарын 17   


Бусад мэдээ