Мэдээ
2017 / 03 / 17

БНСУ-д зорчих виз хүсэгчдэд зориулсан тусгай хадгаламжийн данс нээх тооцооны төв өөрчлөгдлөө

БНСУ-д зорчих виз хүсэгчдэд зориулсан 120 хоногийн хугацаатай тусгай хадгаламжийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол дүүргийн Энэбишийн өргөн чөлөөнд байрлах Их хүрээ  Төв тооцооны төвд нээхгүй болсныг мэдэгдэж байна.  

Цаашид БНСУ-д зорчих виз хүсэгчдэд зориулсан тусгай хадгаламжийг Жоби 72 төвийн 1-р давхарт байрлах Баянзүрх тооцооны төвд нээх болсон тул харилцагч та бүхэн тус тооцооны төвд хандан дээрх хадгаламжийн үйлчилгээг авна уу. 

Хаяг: БЗД, 4-р хороо, Жоби 72 төвийн 1 давхарт байрлах Баянзүрх тооцооны төв.

Утас: 7007-5086

Цагийн хуваарь: 

Даваа-Баасан: 09:00-18:00

Бямба-Ням: Амарна  

Мөн та дараах тооцооны төвүүдэд хандан БНСУ-д зорчих виз хүсэгчдэд зориулсан тусгай данс нээлгэх боломжтой: 

Сүхбаатар тооцооны төв

Хаяг: СБД, 1-р хороо , ЭМЯ-ны баруун талд

Утас: 7007-5122

Цагийн хуваарь: 

Даваа-Баасан: 09:00-18:00

Бямба-Ням: Амарна  

Ард тооцооны төв

Хаяг: ЧД, 1-р хороо , хуучнаар Ард кино театрын урд

Утас: 7007-5046, 7007-5048

Цагийн хуваарь: 

Даваа-Баасан: 09:00-18:00

Бямба-Ням: Амарна  

Худалдааны танхим тооцооны төв

Хаяг: ХУД, 15-р хороо, Махатма Гандийн гудамж,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 1-р давхар

Утас: 7007-5231

Цагийн хуваарь: 

Даваа-Баасан: 09:00-18:00

Бямба-Ням: Амарна  


Бусад мэдээ