Мэдээ
2017 / 03 / 23

“Бизнесийн арга зүй” сургалтад урьж байна

ХААН Банкны Бизнес Инкубатор төв нь  Ганабэлл Институттэй хамтран банкны  харилцагч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад зориулсан “Бизнесийн Арга Зүй” сэдэвт сургалтыг 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. 

Сургалтын зорилго нь мэдлэг мэдээллийг олгох, бизнес эрхлэгчид болон удирдагчдыг чадваржуулахад оршиж байна. Энэ удаагийн сургалт нь дараах сэдвийн хүрээнд явагдана. Үүнд:·        

  • Хувь хүний хөгжил,
  • Бизнес загвар,
  • Манлайлал,
  • Гэрээ хэлэлцээр,
  • Бүтээлч сэтгэлгээ,
  • Өрсөлдөх чадвар 

Сургалтын хуваарь: 2017.04.15- 2017.05.20-ны өдрүүдэд 7 хоног бүрийн Бямба гарагт 09:00-17:00 цагийн хооронд

Сургалтын төлбөр: 6 өдрийн нийт сургалтын төлбөр -800,000 төгрөг

Холбоо барих: 8808-2272

Жич: Зөвхөн ХААН Банкны харилцагч нарт 320,000 төгрөгөөр хамрагдана. 


Бусад мэдээ