Мэдээ
2017 / 04 / 10

БҮСГҮЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ ХАМГИЙН ЗАГВАРЛАГ “GLAMOUR” КРЕДИТ КАРТ ГАРЛАА

2017 оны 04-р сарын 10 өдөр, Даваа гараг , УБ хот.

ХААН Банкнаас Монголд анх удаа бүсгүйчүүдэд зориулсан “Glamour” кредит картыг шинээр нэвтрүүллээ. 

Монголд анхлан нэвтрүүлсэн тус кредит картын дахин давтагдашгүй загварыг Монголын загварын салбарын тэргүүлэх дизайнерууд болох Michel&Amazonka нар урлаж, үндэсний уламжлалт хээг цэцгийн дэлбээтэй хослуулан төгс зохицлыг бий болгожээ. Орчин үеийн эрхэмсэг бүсгүйчүүдэд зориулсан “Glamour” кредит картын нээлт 2017 оны 04-р сарын 07-ны өдөр болж, салбар бүрийн манлайлагч бүсгүйчүүд цугласан нь “Glamour” үдшийг улам тодотгож байв.    

Нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Р.Мөнхтуяа “Манай  банкны нэвтрүүлж буй “Glamour” карт нь Монгол бүсгүйчүүдэд зориулсан анхны кредит карт төдийгүй загварын агентлагтай хамтран бүтээсэн гэдгээрээ анхдагч боллоо. Энэхүү зээлийн эрхтэй “Glamour” кредит карт нь бүсгүйчүүдийн онцлог хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцсэн олон давуу талуудыг олгож байна” хэмээн дурдлаа. 

Картын загварыг урласан Michel&Amazonka брэндийн үүсгэн байгуулагчид “Glamour кредит картын загварыг ур ухаан, авьяас чадвараа зориулан бүсгүй хүний гоо үзэсгэлэнд нийцүүлэн тусгайлан бүтээлээ” хэмээн онцлов.   

Эрхэм бүсгүй та дэлхийн хаана ч ашиглах боломжтой, бэлэн мөнгөний эрсдэлгүй, 15 сая хүртэлх төгрөгийн зээлийн эрхтэй,  нэр бүхий худалдаа үйлчилгээний байгууллагад худалдан авалт хийгээд буцаан олголт, хөнгөлөлт урамшуулал авах боломжтой “Glamour” кредит картын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/en/1011 болон 33-30-30 утсанд хандан аваарай.      

ХААН Банкны тухай:

Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банк болох ХААН Банк нь цахим банк, карт, АТМ-ны хамгийн өргөн сүлжээг бий болгож иргэд төдийгүй томоохон ААН-үүд, ЖДБ эрхлэгчдэд иж бүрэн банк санхүүгийн үйлчилгээг найдвартай хүргэж байна. Монгол улсын тэргүүлэгч компанийн хувьд Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг бөгөөд 2016 онд МҮХАҮТ-аас албан ёсоор гаргасан “Toп 100” аж ахуйн нэгжээс 3-рт эрэмблэгдсэн.    

Michel&Amazonka брэндийн тухай:

Монголын загварын салбарт өөрийн тод өнгө, шинэлэг дүр төрхийг бий болгон ажиллаж буй Michel&Amazonka брэнд 2013 онд байгуулагдсан бөгөөд Монгол үндэсний хээ угалз, хэв маяг бүхий Европ загварын хувцсыг голчлон бүтээдэг.    

Үлэмж төгөлдөр бүсгүй танд зориулав.


Бусад мэдээ