Мэдээ
2017 / 05 / 11

ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭН ХУУРАМЧ И-МЭЙЛЭЭС БОЛГООМЖЛООРОЙ.

Сүүлийн үед цахим гэмт хэрэг үйлдэгчид аливаа банкны харилцагчдын болон интернэт банкны онлайн худалдаа, үйлчилгээ ашигладаг хэрэглэгчдийн мэдээллийг хуулбарлах зорилгоор хуурамч и-мэйл иргэдэд илгээж байгаа тохиолдлууд гарч байна. Тиймээс харилцагч таны интернэтийн орчинд аюулгүй байдлыг хамгаалах, сэрэмжлүүлэх үүднээс дараах  анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд:

  • Аливаа банк харилцагчаас  хувийн мэдээлэл, нууц үгээ шинэчлэх, мэдээллээ илгээх  хүсэлтийг и-мэйл хаягаар хэзээ ч  асуудаггүй болохыг анхаарна уу.·        
  • Хуурамч и-мэйлд хариу илгээх, ирсэн холбоос дээр дарах, хавсралт файлыг нээх, өөрийн хувийн мэдээллээ оруулахгүй байхад анхаарна уу. 
  • Хуурамч и-мэйл илгээсэн этгээдийн нэр, хаяг сэжигтэй байгаа эсэхийг сайн шалгаарай.
  • Хуурамч и-мэйл нь ямар ч хэл дээр бичигдсэн байж  болох ба зөв бичгийн дүрмийн  болон утгын  алдаатай байдаг гэдгийг мэдээлье.
  • Хуурамч  и-мэйлд агуулагдаж буй  холбоосон дээр хулганаа аваачихад тухайн харилцагч байгууллагын албан ёсны хаяг биш сэжигтэй хаяг харагддаг тул анхаарна уу.

Харилцагч та мэдээллийн аюулгүй байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://www.khanbank.com/mn/787 хаягаас аваарай.


Бусад мэдээ