Мэдээ
2017 / 05 / 30

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

Олон  улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, ХААН Банк, Швейцарын Сандоз компани хамтран өнөөдөр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, тэдэнд сэтгэлийн дэм хайрлах “Хүүхэд бүхэн жаргалтай” арга хэмжээг ХААН Банкны Театрт өнөөдөр зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын БГД, БЗД, ЧД, СБД, СХД, ХУД-ээс төлөөлөл болгож дүүрэг тус бүрээс 15, нийт 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд  урлаг соёлын тоглолт, хөгжөөнт цэнгээнт тоглоом зэрэг сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, ирсэн бүх хүүхэд багачуудад ХААН Банк, Швейцарын Сандоз компанийн гарын бэлэг гардуулж, хүүхдүүдийг баярлууллаа. 

  

Мөн тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах зорилгоор Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулсан Их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулагдсан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан илтгэгч нарт шагнал гардуулах үйл ажиллагаа мөн зохион байгуулагдлаа.

Үүнд:

- Тэргүүн байр: С.Цэрэндулам /ШУТИС-БАТС/

- Дэд байр: А.Хүднрчулуун /МУИС-БС/

- Гурав дугаар байр: О.Оюундалай /МУИС-ШУС/

- Тусгай байр: М.Айбол /ШУТИС-БУХС/

- Тусгай байр: Т.Хандаймаа /МУИС-ХУС/

- Тусгай байр: Б.Баярмаа /МУИС-ХЗС/


Бусад мэдээ