Мэдээ
2017 / 05 / 31

Мөнгөн тэмдэгтийг соёлтой хэрэглэж хэвшицгээе

Монголбанкнаас “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг эхлүүлж, арилжааны банкуудыг нэгдэхийг уриалсан билээ. ХААН Банкны хувьд тус аянд нэгдэж, салбар нэгжийн өргөн сүлжээ болон сошиал сувгаараа дамжуулан иргэд, харилцагчдад мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээний тухай мэдээлэл түгээн ажиллаж байна.

Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтийн тоо олшрох хандлага ихэссэн нь сүсэг бишрэлийн зан үйлд буюу лус савдаг тайтгаруулна хэмээн багц багцаар нь газарт булах, суварга шүтээнд хийх, овоо, тахилга, агуйд тавих, сугалаанд ашиглах, хэт бохир гараараа цаасан мөнгөтэй харьцах, нугалж базан халааслах, оймс түрийдээ хийх, зурах, бичих, сийлэх гэх мэт зүй бус хэрэглээтэй холбоотой юм. Иймд иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэх хэвшлийг бий болгох шаардлага тулгарч буй тул “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг орон даяар зохион байгуулж, онцгой ач холбогдол өгч байна.

Эрхэм иргэд харилцагчид таныг бүхэн мөнгөн тэмдэгтийг соёлтой хэрэглэж хэвшихийг уриалж байна.

Монгол улсын тусгаар тогтнолын нэг илэрхийлэл нь улсын мөнгөн тэмдэгт юм.  


Бусад мэдээ